ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ

0
0aef8f56aad54362c4ecee8f5e20d966_x3

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын реципиент нь 13 настай бөгөөд ээж нь хүүхдэдээ бөөрний донор болжээ.

УНТЭ анх 2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн.

Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал амжилттай боллоо.

Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *