Х.Тэмүүжин: Парламентын засаглал, парламентын бүгд найрамдах төрийн үзэл санаанд үнэнч байна гэдэгт итгэж, талархая

0
х.тэмүүжин99

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хаягаараа дамжуулан “Намайг байх хугацаанд ҮХНӨ
хийхийг дэмжихгүй. Парламентын засаглал бол Монголын ард түмний сонгосон үнэт зүйл” гэж
мэдэгдсэн билээ.
Энэ асуудлыг анх хөндөж, парламентын гишүүдээс гарын үсэг цуглуулж байсан УИХ-ын гишүүн
Х. Тэмүүжин энэ мэдэгдэл гарсны дараа мөн цахим хаягтаа “Гараа тавьж, тангараг өргөсөн Монгол
Улсын Үндсэн хууль, түүний суурь үзэл баримтлал, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа
болсон парламентын засаглал, парламентын бүгд найрамдах төрийн үзэл санаанд үнэнч байж, “Хүн биш, хууль засаглана” гэсэн сонгуулийн амлалтаа андгай мэт сахин ажиллана гэдэгт итгэж болох нь
ээ. Талархая” гэж бичжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *