Монгол Улсын бүх сум төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай боллоо

0
Монгол Улсын бүх сум төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай боллоо

Төрийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, хялбар, шуурхай хүргэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн идэвх, оролцоотойгоор Монгол Улсын 330 суманд төрийн цахим үйлчилгээний киоск машиныг үе шаттайгаар байршуулах ажлыг эхлүүлээд байна. 

Эхний ээлжид, доорх 11 аймгийн нийт сумдад киоск машиныг хүлээлгэн өгөөд байна.

Аймаг Сумын тоо Одоо байгаа киоск машины тоо Нэмэлтээр өгсөн киоск машины тоо Нийт байршуулсан киоскны тоо
1Баянхонгор 2032023
2Баян-Өлгий1441014
3Булган 1615520
4Говь-Алтай 1851823
5Дорноговь1441216
6Завхан 2471926
7Орхон 2628
8Сэлэнгэ1751723
9Төв 2732730
10Хөвсгөл 2332225
11Хэнтий 2332225

Эдгээр киоск машинаар дамжуулан иргэд дараах үйлчилгээг авах боломжтой: 

  • Төрийн 35 төрлийн 103 үйлчилгээ
  • Хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ
  • Тоон гарын үсэг
  • Автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *