“Зуны зугаа” тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага бүртгэгджээ

Зуны зугаа тоглолтын үеэр бусдын биед халдсан, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Өнгөрсөн шөнө тоглолт дээр хөл рүүгээ хутгалуулсан, өөр олон хүмүүс ч хутгалуулсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн юм.
Энэ тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад урьд шөнө 03:30 цагийн орчимд бүртгэгджээ. Энэ талаар хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээсэн байна. Шалгалт үргэлжилж байгаа гэв.