Б.Жаргалсайхан: Монголын олигархиуд талбай дээр залуусыг хашгируулж байна

0
images (22)

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Сүхбаатарын талбай дээрх жагсаалын тухай дараах байр суурийг илэрхийлжээ.

 Монголын уул уурхайн баялгаас төрсөн тэрбумтан олигархиуд Монголд хамгийн баян байна. Тэд Л.Оюун-Эрдэнийн “бөгс”-ийг ухаж байгаа. Та нарыг ухвал харин юу гарах бол. Та нар хамгийн үнэтэй байшинд амьдарч, хамгийн үнэтэй машин хэрэглэж байгаа. Та нар үнэтэй нисдэг тэрэгтэй. Гурван үеэрээ идэх их хөрөнгөтэй болсон. Монгол Улсын хамгийн баян улсууд бол энэ хүмүүс.

Тэгчихээд Ерөнхий сайд хийж буй энэ залууг янз бүрээр харлуулах гээд амиа тавьж байгаа. Талбай дээр гарч жагсаж нэг үзэж байна. Хэдэн залуус хүүхдүүдээр хашгируулж үзэж байна. Л.Оюун-Эрдэнийн аав ээж ах дүү амраг садан гэр бүлийг нь хүртэл нэгжиж нэг үзэж байна.

Ингэж уул уурхайн олигархуид Монголын төр засгийг унагаж “удирдах” гэж оролдож байгаа нь харамсалтай гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *