С.Зулпхар: Би Ерөнхий сайдын асуудал дээр өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгнө

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн С.Зулпхараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улс парламентын засаглалтай улс учраас бид аливаа асуудлыг хэлэлцэж байж
шийдвэрлэдэг. Байнгын хороодод эхлээд асуудлаа таницуулна. Үүнд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр
саналаа өгдөг.
Би Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг өөрийн итгэл үнэмшлээрээ шийдэж саналаа өгнө. МАН-ын бага хурлаас шийдвэр гарсан. Гэхдээ УИХ-аар асуудлыг хэлэлцэж эцэслэж
шийдвэрлэнэ.” гэлээ.