АН-ын дотоодод: Зарим гишүүд нь “Саналыг эсрэг болголоо” гэж уурлаж, Л.Гантөмөр оролцолгүй орхин гарчээ

0
e18ae12125764ac2a60130d6bcbae6d9

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдав.

Хуралдаанаараа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй байх саналыг ДЭМЖИНЭ, ДЭМЖИХГҮЙ” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

АН-ынхан чуулганы хуралдаанд оролцож үгээ хэлэх ч, санал хураалтад оролцохгүй байхыг 60 хувь нь дэмжсэн гэж О.Цогтгэрэл танилцуулсан юм. Харин үлдсэн 40 хувьд нь багтсан АН-ын бүлгийн зарим гишүүд “Бидний саналыг шууд эсрэг болгочихлоо” хэмээн уурсаж, маргаантайгаар гарчээ. Санал хураалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар оролцолгүй дундаас нь орхин гарчээ.

126 гишүүнээс АН-ын 42-ыг хасвал үлдсэн 84 гишүүн ЕС-ын болон ЗГ-ын хувь заяаг шийдэх нөхцөл байдал үүсээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *