Баянзүрх дүүрэг 200 ортой ахмад, хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй боллоо

0
999f690df4c01f219fd8a85473a4f8f0

Баянзүрх дүүрэг ахмад, хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй болж нээлтээ хийлээ. Энэхүү эмнэлэг нь 200 ортой хэвтэн эмчлүүлэх боломжтой хүүхэд, ахмадын нэгдсэн эмнэлэг юм. Баянзүрх дүүргийн 8-р хороо 92-р сургуулийн зүүн талд байрлалтай хуучнаар 15-р төв. Манай хорооны иргэд энэхүү эмнэлэгээс амбулаторийн үйлчилгээ авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 нэр төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг, нэгжүүдийг үе шаттай нээхээр төлөвлөсөн. Эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломж бүрдсэн.

Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэхэд жилдээ 8000 гаруй хүнд хүрч үйлчлэх юм. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр ор дэлгэх боломжтой.

Баянзүрх дүүрэг ахмад, хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй болж нээлтээ хийлээ. Энэхүү эмнэлэг нь 200 ортой хэвтэн эмчлүүлэх боломжтой хүүхэд, ахмадын нэгдсэн эмнэлэг юм. Баянзүрх дүүргийн 8-р хороо 92-р сургуулийн зүүн талд байрлалтай хуучнаар 15-р төв. Манай хорооны иргэд энэхүү эмнэлэгээс амбулаторийн үйлчилгээ авах боломжтой юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *