RUR байгууллагаас гаргасан дэлхийн их сургуулиудын 2025 оны чансаагаар АШУҮИС 1,237-т эрэмбэлэгдлээ

0
fv3fet_MPA_PHOTO_2019-12-9979_x974

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС) нь 2025 оны дэлхийн их сургуулиудын чансаагаар 1,237-д, Монгол Улсаас хамгийн өндөр байр эзэлж, нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндоржийг хүлээн авч уулзан баяр хүргэж, “Энэхүү амжилт нь сургалтын хөтөлбөрөө сайжруулан, судалгаа шинжилгээний ажлаа чанаржуулж, эмнэлгийн тогтолцоогоо хөгжүүлэхэд чиглэсэн АШУҮИС-ийн тогтвортой бодлогын үр дүн юм” хэмээгээд хамт олонд нь талархал дэвшүүлэн амжилт хүслээ.

Энэхүү үнэлгээг дэлхийн шилдэг их сургуулиудыг судалж, эрэмбэлдэг Round University Ranking (RUR) байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, санхүүгийн тогтвортой байдал гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтийн хүрээнд нийт 20 дэд шалгуурт нарийвчилсан дүн шинжилгээ хийж, эрэмбийг зарладаг юм.

Дэлхий даяар 25,000 гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их сургуулиудын эрэмбийг тогтоодог 80 гаруй байгууллага байдгаас RUR нь эхний шилдэг 10-т багтдаг нэр хүндтэй байгууллага юм.

Эх сурвалж: Боловсролын Яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *