Х. Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл бороожуулалт хийж бөхчүүдээр ТУРШУУЛНА

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр Үндэсний их баяр наадамтай холбогдуулан, “Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвсэж байсан
нөгөө зүлэг нь байгаа. Сүхбаатарын талбайгаас бас авчихья гэхээр иргэд эндээ байх нь зүйтэй гэдэг
зүйл ярьж байгаа. Монгол хоёр компани л зүлэг оруулж ирдэг юм байна.
Тэрний нэгэнтэй нь баяр наадмын тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион
байгуулсан. Улсын болон аймгийн цолтой бөхчүүдийг хиймэл бороожуулалт хийж туршилтын ажлыг
бэлдэнэ. Бид нар байгалийн ногоон зүлэг болгоё гэж ярьсан.
Гэвч баяр наадмаар морьтой хэд давхиад л шороогоор эргэчихдэг. Мөн Төв цэнгэлдэх хүрэээлэн чинь
орлого олохын тулд тоглолт авдаг зэрэг хүчин зүйлүүд байна. Зүлгийн хувьд хуучин үнэртдэг байсан,
үнэртдэггүй, хальтардаггүй ийм байдлаар янзалж өөрчилж байгаа”гэлээ