Танилц: Дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх МАН-ын УЗ-ийн гишүүд

Монгол ардын намын Удирдах зөвлөл нь дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг сонгоно. Харин МАН-ын Бага хурал олонхын саналаар дэмжих эсэхээ шийдвэрлэнэ. Улмаар дэмжигдсэн кандидатыг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар оруулах юм.
Тэгэхээр шинэ Ерөнхий сайд дээр улс төрийн шийдвэр гаргаж тохирох Удирдах зөвлөл гэсэн бүтцэд хэн хэн багтдагийг харцгаая.
- Я.СОДБААТАР, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
- Н.ЭНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Ц.ЧУЛУУНЗАГД, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Д.СУМЪЯАБАЗАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Х.АЛТАЙ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Д.АМАРБАЯСГАЛАН, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга
- С.АМАРСАЙХАН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Налайх дүүргийн намын хорооны дарга
- А.АРИУНЗАЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч
- Т.АУБАКИР, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга
- Ж.БАТЖАРГАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
- О.БАТНАЙРАМДАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
- П.БАТТӨР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга
- Э.БАТШУГАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
- Х.БУЛГАНТУЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч
- О.БУЯННЭМЭХ, Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрчист Монгол” ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер
- С.БЯМБАЦОГТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- Ж.ГАНБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, БГД-ийн МАН-ын хорооны дарга
- Ц.ДАВААСҮРЭН, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
- Г.ЗАНДАНШАТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Л.МӨНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- Ж.МӨНХБАТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- Ц.МӨНХ-ОРГИЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх
- Ч.НОМИН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
- Х.НЯМБААТАР, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга
- Ц.НЯМДОРЖ, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан
- Б.ОЮУНБИЛЭГ, Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
- М.ОЮУНЧИМЭГ, Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрдэнэт критикал минералс” ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер
- Д.ТОГТОХСҮРЭН, Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал
- Б.ТУЛГА, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- Н.УЛАМБАЯР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- Н.УЧРАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, СБД-ийн МАН-ын хорооны дарга
- Ч.ХҮРЭЛБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Эх сурвалж: Eguur.mn