Б.Ганболд: Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд бараг 100 сая мод тарьсан байна

0
5ee36bfd95ce8ceef954250df4765207

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын
өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс /UN ESCAP/-ын ЗҮҮН
болон Зүүн хойд Азийн оффисын тэргүүн Б.Ганболдтой уулзлаа.

Тэрбээр “Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд бараг 100 сая мод тарьсан байна. Энэ бол уур амьсгалын
өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад манай улсын үзүүлж байгаа хувь нэмэр юм.
Манай улс уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах,
хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр шинэ
шатанд гарч чадсан.
Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс бол эдийн засгийн интаграци хариуцсан
байгууллага. Хил дамнасан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал, улс орнууд нийлж
шийдэх шаардлагатай асуудлуудад түлхүү анхаарч ажиллаж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *