Ц.Даваасүрэн: Нэг удаа сонгогдож орж ирчихээд”Ерөнхий сайд болно” гэж бичүүлж байгаа хүмүүсийг хараад нүүр улайх юм

0
8-10

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэнг хуралдаанд орохоос нь өмнө
хэвлэлүүд байр суурийг нь тодруулжээ.

Тэрбээр “Шинэ Засгийн газрыг тэргүүлэх хүн бэлтгэгдсэн хүн байх ёстой. Тэрнээс тэрний, энэний хүн
гэдэг байдлаар хандаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны туршлагатай, улс төрийн хат суучихсан, ард түмэндээ хүлээн
зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Яагаад гэвэл, Ерөнхий сайдаар дамжуулж ард түмэндээ бас нэг
итгэл найдвар өгөх ёстой шүү дээ. Тийм болохоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн л байх ёстой.

Урьд нь бол тухайн салбарынхаа хамгийн чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сайдаар тавьдаг
байсан шүү дээ. Гэтэл одоо дурандаа сайд болдог болчихсон.
УИХ-д ганцхан удаа сонгогдож орж ирчихээд “Ерөнхий сайд болно” гэж бичүүлээд байгаа нөхдийг
хараад нүүр улайх юм. Өөрийг нь дагасан жулдрайнуудыг тавьдаг л болчихсон байхгүй юу.

Одоо болох УЗ-ийн хурлаар Бага хурлын тов л ярина, нэр дэвшигч ярихгүй

Дангаараа Засгийн газар байгуулна гэвэл хууль батлахад хэцүү. 68 гишүүнтэй, хууль 64 саналаар
батлагдана. Бид Үндсэн хуульдаа хамтрахаас өөр аргагүй өөрчлөлт хийсэн.

Тийм ч учраас би тэр үед ганцаараа өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Одоо цаг хугацааны явцад
харагдаж байна шүү дээ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *