Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно

0
image-6e3530c6-36eb-41c4-a6ad-4e47742d5e17

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Баянхошуу Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээрр хороонд хэрэгжүүлж байна.

undefined

Тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх намар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэдгийг төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлж байсан юм.Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтайгаар баригдаж байна. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, эргэн тойрны иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх бүрэн боломж бүрдэх юм.

undefined

Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд нэмэлтээр Баянхошуу хайрханы бэлд цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спортын талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *