С.Нэргүй: Нам маань хуваагдалтай гэдэг нь ил болсон энэ үед эв нэгдлийг хангаж чадах хүн Ерөнхий сайд болоосой

0
331508-06062025-1749198940-2107557360-nergui

МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй Парламентад суудалтай бүх намуудыг оролцуулсан Их
эвслийн Засгийн газар байгуулах хүсэлтийг Бага хурлаар хэлэлцүүлж өгөх хүсэлтийг намынхаа
удирдлагад хүргүүлжээ.

Тэрбээр “Дэлхий нийтээр хямралын байдалтай энэ цаг үед улс орныхоо эрх ашгийг бодоод
Парламентад суудалтай бүх намуудыг оролцуулсан Их эвслийн Засгийн газар байгуулж ажиллах
хүсэлтийг өгч байна:

Өнөөдөр хуулийн хэлэлцүүлэг Байнгын хорооноос УИХ руу орж ирэхгүй, хямрал үүсээд байна.
Онцгой байдал үүсээд байна гэж үзэж байгаа юм.
Зургаадугаар бага хурал дээр би хамгийн түрүүнд Хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа гэдгээ
илэрхийлсэн. Надтай ижил бодолтой 120 орчим гишүүн бас байсан. Гэхдээ олонх маань дангаараа
Засгийн газраа байгуулна гэсэн шийдвэрээ гаргасан. Гэсэн ч улс орныхоо нөхцөл байдлыг харгалзаж үзээд асуудлыг дахиж авч үзээч гэж л хүсэж байгаа юм. Энэ бол ерөнхийлөгчийн хүсэл биш, эгэл жирийн гишүүдийн хүсэл.

Нам маань хуваагдалтай байгаа гэдэг нь ил болчихлоо. Тиймээс энэ үед эв нэгдлийг хангаж, бусад
улс төрийн хүчнүүдтэй ойлголцож чадах хүнийг Ерөнхий сайдаар томилоосой гэж хүсэж байна”
гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *