МИАТ Хөх хотын чиглэлийн шууд нислэгээ эхлүүллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2025 оны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын чиглэлд шууд нислэгээ албан ёсоор нээлээ.

Хуваарьт нислэгүүд энэ сарын 23-ныг хүртэл долоо хоногт гурван удаа — Лхагва, Баасан, Ням гарагт үйлдэгдэх бөгөөд зургаадугаар сарын 23-наас эхлэн өдөр бүр тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Анхны нислэгийг Bombardier CRJ-700 загварын агаарын хөлгөөр амжилттай үйлдсэн байна.
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү шинэ нислэг нь Монгол, Хятадын хоорондын худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоог идэвхжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.

МИАТ ТӨХК 2025 онд Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд шинэ шууд нислэгүүд нээх зорилготой ажиллаж буй бөгөөд энэхүү үйл явдал нь тус компанийн олон улсын сүлжээг тэлэх дараагийн томоохон алхам юм