Чойрын хүү цэргийн наадамд түрүүлж, хурц бадрангуй арслан боллоо

0
504561126_1008158111306578_2639076813342753292_n-810x500

Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам амжилттай сайхан болж өндөрлөв. Тус барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа сорин барилджээ. Улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.

Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа. Харин наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмэв.

Өнөөдөр 13:00 цагаас Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ болон нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *