МАН-ын бага хурлын гишүүн М.Оюунчимэг Бага хурлын 39 гишүүн нэр дэвшигчдээс асуулт асуулаа

0
oyuchiemg-2-580x365

Өнөөдрийн МАН-ын Бага хуралд нийт 479 гишүүнээс 345 нь оролцож байна.

Ерөнхий сайдад нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас бага хурлын 39 гишүүн асуулт асууж хариултаа авсан байна. Бага хурлын үйл ажиллагааг санал хуралтаар үргэлжилж байгаа бөгөөд санал хураалт уламжлалт аргаар явагдаж байна.

МАН-ын бага хурлын гишүүн М.Оюунчимэг

Өнөөдөр шийдээ гаргах байх. Удирдах зөвлөлөөс бол Г.Занданшатар даргыг 100 хувийн саналаар энэ цаг үед Ерөнхий сайдын ажлыг бүх намууд зөвшилцөөд ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж аваад явах боломжтой гэж үзсэн. Харин бага хурлаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. ингээд бага хурлын 39 гишүүн асуулт асууж нэр дэвшигчид хариулт өгч дууслаа. Улс оны эдийн засаг, төгрөгийн ханш гадаад нөхцөл байдал гээд энэ бүх зүйлийг бүгд мэдэж байгаа учраас бага хурлын гишүүд маш нухацтай хандаж байна. гэв.

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnewspress.mn%2Fvideos%2F1853430928842819%2F&show_text=false&width=476&t=0

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *