34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын намтар

0
494860697_1698667127704988_2588779667135760154_n

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр огцорсон билээ. Ийнхүү өнөөдөр (2025.06.09) МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Гомбожавын Занданшатарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн юм. Харин МАН-ын Бага хурлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө.

Улмаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын “34 дэх” Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлын гишүүдийн олонх дэмжлээ. Эл үйл явдалтай холбогдуулан Гомбожавын Занданшатарын товч намтарыг хүргэж байна. 

Дээрх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьж, дэмжигдвэл УИХ-ын чуулганаар эцэслэн шийднэ.  


 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2024 оны долоодугаар сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

ШАГНАЛ

2009 онд “Алтангадас” одон

2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

ГАДААД ХЭЛ

Англи, Ороc

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *