Сураг ажиг: МАН дангаараа засаг байгуулж, зарим сайд нар үлдэх үү

0
МАН

Шинэ Засгийн газрбн тэргүүний нэр тодорхой болохтой зэрэгцэн дараагийн сайд нарын нэрс хөвөрч байна. Л.Оюун-Эрдэнийн толгойлсон  Засгийн газарт МАН-аас  13, АН-аас 8, ХҮН намаас-2, нийт 23 сайд ажиллаж 23 сайдын бүрэлдэхүүнтэй байв.  Ямартай ч огцорсон Засгийн газрын зарим сайд нар дахин засагт хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн бол, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар шинэ Ерөнхий сайд тодорсны дараа танхимдаа ажиллах санал тавибал татгалзах зүйлгүй байхгүй гэдгээ мэдэгдсан юм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ХАМТ ОГЦОРСОН ТАНХИМЫН 22 САЙД

МАН:

  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  • Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
  • Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
  • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
  • Сангийн сайдаар Б.Жавхлан
  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  • Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар  Л.Энх-Амгалан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал 
  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар  Б.Тулга
  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

АН:

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр

  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
  • Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл 
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү

ХҮН:

Шадар сайд Т.Доржханд /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/

  • Боловсролын сайд П.Наранбаяр нар ажиллаж байв.

Тэгвэл Засгийн газрын шинэ тэргүүн болох Г.Занданшатарын таалалд нийцэх зарим сайд нарын нэрс хөвөрч байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд албан тушаалаа үргэлжлүүлэх бололтой. Тэрбээр, ажлаа өг гэвэл өгөхөөр бэлдсэн байгаа. Харин үргэлжлүүлэн хамтарч ажиллана гэвэл татагалзах зүйлгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэрбээр 2021 оноос хойш Монгол Улсын гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна. Хэрэв сандал суудалдаа үлдвэл гурван ч Засгийн газрын тэргүүний нүүр үзсэн сайд болох нь.

Дараагийн сайд бол Сангийн сайд Б.Жавхлан. Цар тахлын үеэс эхлүүлээд Монгол Улсын төсөв санхүүг удирдан чиглүүлж буй түүний хувьд шинэ Засгйин газрын тэргүүний талааллаар сандал суудалдаа үлдвэл эхлүлсэн ажлаа дууусгаж, эргээд ам асуулгах нэгэн болно. Тэр дундаа эдийн засгийн сорилт, хүндрэлтэй нүүр тулж буй энэ цаг үед Сангийн сайдлын суудлыг хэвээр үлдээх нь чухал гэсэн бодлого баримталж буй бололтой. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг ч үлдээх сайд нарын тоонд оруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг бодит ажил хэрэг болгох зорилго тээж байгаа учраас тус салбарыг тэргүүний сандал суудал хөдлөхгүй нь бололтой.

Тэгвэл төрийн бүтцийг цомхон болгох тухайд Шадар сайдуудын орон тоог цөөлж, зарим яамгүй сайд нарын чиг үүргийг чиглэл чиглэлд нь нэтгэх замаар 22 сайдын тоог 16 хүртэл буулгах асуудал ч яригдаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяагийн орон Э.Бат-Амгалан, Боловсролын сайд П.Наранбаярын оронд Ч.Ундрам болон Г.Дамдинням, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүүгийн оронд Э.Батшугар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы оронд Ж.Бат-Эрдэнэ зэрэг гишүүдийг томилох яриа гарч байна. Угтаа УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон гишүүд энэ удаагийн Засгийн газарт багтахаар горилу буй. Тийм учраас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон Т.Аубакир нарын гишүүдийн нэрс ч орж ирсэн байна. Ямартай ч Ардчилсан нам ямар ч тохиолдолд Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн байр суурин дээрээ бат зогсол АН-аас томилогдсон 8 сайдын суудал онгойгоод үлдэнэ. Дээр нь Эрчим хүчний сайд Б.Чойжмлсүрэнгээс авахуулаад давхар дээлнээсээ эртхэн салах нь ирээдүйн зам мөрт нь хэрэгтэй гэж тооцсон хүмүүсийг оролцуулан тооцвол 10 гаруй сайдын суудал эзгүйрэх юм. Ямартай ч энэ долоо хоногтоо багтаж Засгийн газрын шинэ сайд нар томилогдох хүлээлттэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *