Засгийн хуралдаан: Шүүхийн шийдвэргүй хүн баривчилсан тохиолдол байхгүй

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Товч мэдээ

  • 2023 онд сонгууль болно гэх мэдээлэл ташаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ. Сонгууль болох хугацаандаа болно гэж тэрээр мэдэгдсэн байна.
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэгт сая гаруй хүн хамрагджээ.
  • Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрэв.
  • Нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрсэн нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7.5 сая тонноор нэмэгдсэн байна.
  • Биржээр арилжаалсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гарч байна.
  • 32 гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргажээ. Үүнийг Засгийн газарт танилцуулсан байна. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой 20 гомдлын асуудлаар ЭХ-ний сайд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна гэв.

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмдэг байх ёстой

Засгийн хуралдаан: Шүүхийн шийдвэргүй хүн баривчилсан тохиолдол байхгүй

Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “2024 оны жилийн төлөвлөгөөг танилцуулаад явж байна. Үүнд Засгийн газар цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмнэ гэдэг байр суурьтай байгаа. Үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж байхгүй бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ, цалин авч байгаа хүмүүст ч бэрхшээл хүндрэл дагуулна” гэсэн байр суурьтай байна гэв.

С.Чинзориг: Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ходоодны уян дурангийн хүртээмжийг сайжруулна

Засгийн хуралдаан: Шүүхийн шийдвэргүй хүн баривчилсан тохиолдол байхгүй

Эрт илрүүлгийн хамрагдалтыг сайжруулах хүрээнд аймгуудын нэгдсэн эмнэлэгт ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэв. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ходоодны уян дурангийн хүртээмжийг нэмэх саналыг Засгийн газар танилцуулах үүрэг өгсөн. Ходоодны уян дурангийн хүртээмжийг сайжруулбал эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийн тоо өсөх хандлагатай байна” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаар эмч, эмнэлгийн ажилчидтай уулзсан байна. Энэ үеэр цахим програм шаардлага хангахгүй байна, санхүүжилт олгож буй шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох шаардлага тавьжээ. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийг хуралдуулж ойрын хугацаанд хуралдуулж, өрхийн эмнэлэгт өгөх санхүүжилт өгөхөд баримталдаг шалгуур үзүүлэлтийг шинэчилж, боловсронгуй болгохоор болсон байна.

Түүнчлэн хүүхдүүдийн дунд амны хөндийн ариун цэвэр сахиулах, хамгаалах, урьдчилан сэргэлийлэх хүрээнд фторт түрхлэг түрхэхэд таван тэрбум төгрөг зарцуулна. Энэ хүрээнд анхан шатны эмнэлгүүдэд амны хөндийн ариун цэвэр, шүдний өвчлөлд хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Үргэлжлүүлэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон улсын байгууллагуудаас гаргаж буй индексүүдэд хариулт өгч, тавих шалгуур үзүүлэлтийг төрийн байгууллагуудаар хангуулахад хяналт тавьдаг Засгийн газрын бүтэц, нэгж байгуулах шаардлагатай хэмээн мэдээллээ.

Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилдаг гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүд ярьж, ХЭҮК-оос холбогдох илтгэлийг УИХ-д хэлэлцүүлсэн билээ. Тэгвэл үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулт өгч, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан зүйл огт байхгүй гэж мэдэгдэв.

Тэрээр хэлэхдээ “Бид баривчлах, саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авах гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хүнийг зургаа хүртэлх цагаар саатуулах эрхтэй. Баривчлах гэдэг нь 24 цагийн хугацаатай хүнийг баривчлахыг хэлнэ. Үүнийг прокурорын зөвшөөрлөөр хийнэ. 24 цагаас дээш цагаар баривчлах бол заавал шүүхэд хандаж, шүүх хурал хийж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг гэдгийг тодотгож хэлье” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *