А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна

0
5e29b4d2bac28eee057c0f1294dbcac3

Ховд аймагт алга болоод буй А.Бямбажаргал гэх хүүг өнөөдөр арав дахь хоногтоо эрэн хайж байна. Хүү  хамгийн сүүлд Ховд аймгийн төв болох Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ тавдугаар сарын 31-нээс, зургаадугаар сарын 1-нд шилжих шөнийн 03:00-04:00 үед гарч яваад сураггүй болсон. Энэ талаарх дуудлага мэдээллийг гэр бүлийнхэн нь зургаадугаар сарын 1-ны өдрийн 19:14 цагт цагдаад өгсөн байдаг.А.Бямбажаргалыг хамгийн сүүлд гэрээсээ гарах үеэр эцэг, эх нь гэртээ байгаагүй. Маргааш нь буюу зургаадугаар сарын 1-нд гэртээ очихдоо хүүхдээ гадуур найзуудтайгаа хүүхдийн баяр тэмдэглэж яваа гэж бодсон байжээ.

Гэвч хүү нь оройдоо ирээгүй  тул ар гэрийнхэн нь найз нөхөд, холбогдох хүмүүстэй утсаар холбогдон лавласнаар А.Бямбажаргалыг сураггүй алга болсон гэх эхний таамаглалыг гаргасан байна. Тиймээс зургаадугаар сарын 2-ноос найз нөхөд эцэг, эх багш нарын хамтаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Ховд аймгийн цагдаа, шүүхийн шийдвэр, сургуулийн хамт олон, Ховдын Тамгын газар зэрэг 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүүг эрэн хайсан ч өнөөдрийг хүртэл ор сураггүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *