Л.Мөнхбаясгалан: МАН одоо хариуцлагаа дангаараа үүрэх ёстой. Иймээс манай нам Засгийн газарт орохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу
Г. Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд оруулсан.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Ерөнхий сайдад хоёр хүн өрсөлдсөн байсан. Тэгээд хуучин УИХ-ын дарга байсан, 2024
оны сонгуульд өвдөг шороодсон Г.Занданшатар нар дэвшсэн. Одоо ийм л байна.
Дан дээлтэй Ерөнхий сайд энэ намын үед хэд хэд байсан. Үнэхээр хүч дутдаг. Дорхноо огцордог.
Миний хувийн байр суурь гэвэл манай нам энэ удаад Засгийн газарт ороод хэрэггүй гэж бодож
байна. Энэ хүмүүс одоо хариуцлагаа дангаараа үүрэг.
Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хагалган бутаргасан хүн учраас Г.Занданшатар Ерөнхийлөгчийн байр суурийг үргэлжлүүлээд аваад явах юм бол би эсэргүүцнэ” гэлээ.