Х.Нямбаатар: Даваагийн Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Э.Бат-Үүл дарга та нарт цэцэг алагласан хот үлдээгээд явсан” хэмээн нийслэлийн удирдлагуудыг баалаад амжсан. Түүний энэхүү үгэнд хотын дарга Х.Нямбаатар дараах хариултыг өгөв.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ?
Өнөөдөр томроод байгаа Даваагийн Цогтбаатар гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм? Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой гэж хэлье.
Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл 5 сар, 6 сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. 6 сарын 15-20 хооронд тарилт эхэлдэг. Өмнөх жилийн зураг оруулав гэжээ.

