Д.Энхтүвшин: Сайдуудаа томилж чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх

УИХ-ын 30 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж, танхимдаа Хамтарсан Засгийн газраас нэг
ч сайд багтаахгүй байхыг шаардсан билээ. Тэд Засаг болгонд орж ажилладаг ч тодорхой үр дүн
гаргадаггүй сайд нараас татгалзаж, илүү чадварлаг мэргэжилтнийг томилох нь зөв гэдэг агуулагаар
Ийнхүү Ерөнхий сайдад хандсан.
Тэгвэл УИХ-ын гишүүд Д. Энхтүвшин энэ асуудлаар “Үндсэн хуулийн 39.4-р Ерөнхий сайдад олгосон
сайдуудаа өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхэнд нь УИХ-ын гишүүд ингэж халдаж байгаа нь
зохисгүй санагдаж байна. Би лав энэ шаардлагад нэгдэхгүй.
Ийм хариуцлагатай үед хуучин, шинэ, эрэгтэй, эмэгтэйгээс үл хамаарч ажил нугалах хүнээ л сайдаар
томилох байлгүй дээ” гэсэн байр суурь илэрхийлжээ.