Төв цэнгэлдэхийн ойр орчмын хөрсөн дээр зорчихгүй байхыг хүсчээ

0

Иргэдийг амарч зугаалах таатай орчин нөхцөлөөр хангах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу GFC компани 2022 оны зун Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах 1,2 га талбайг зүлэгжүүлсэн ажээ. 

GFC компанийн хувьд өнөөдрийг хүртэл уг талбайгаа хариуцан байнгын арчилгаа болон холбогдох цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг байна.

Тус компанийн зүгээс иргэдэд зориулан дараах хүсэлтийг гаргасан байна. 

Урин дулаан орж байгаатай холбоотой мөсөн байгууламжууд хайлж ойр орчмын хөрс норж хөөн эмзэгшсэн.

Энэ үеэр хэдий бид анхааруулж, хамгаалах тууз татан анхааруулах самбарууд байршуулсан хэдий ч иргэд нойтон хөрсөн дээгүүр явган болон унадаг дугуйтай, хүүхдийн тэрэгтэй тэр бүү хэл том оврын авто машинтай зорчиж, амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүй морь унуулах зэргээр хөрсийг ихээр гэмтээн, талхалж хэсэг газруудаар ахин зүлэг ургахгүй байх нөхцөл үүсгээд байгаа.

Бид дараа, дараагийн зун ч бас та бүхэндээ амьд ногоон зүлэгт талбайгаа бүрэн бүтэн хүлээлгэн өгөхийн тулд 4-р сараас эхлэн уг талбайгаа зүлэг сэргэн ургалтад бэлтгэн дээрх хог хаягдал, тэжээвэр амьтдын ялгадас, өнжмөл өвс зэргийг өдөр бүр цэвэрлэн, усалгааны ажлууд хийгдсээр байгаа.

Хөрсөн дээрх градус шөнөдөө +5 болох үеэс эхлэн талхлагдаж, сүйтгэгдсэн хэсгүүдийг нөхөн тарих ажил эхэлнэ.

Иймд та бүхэн таатай, тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байгаа бидний хөдөлмөрийг хүндэтгэн зүлэг сэргэн ургах хүртэл хэсэгхэн хугацаанд зүлгэн дээгүүр зорчихгүй байж бидний ажилд дэмжлэг үзүүлээсэй хэмээн хүсэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *