Б.Одбаяр: Чингисийн өргөн чөлөөний мопед, скүүтер,мотоциклтой зорчигчдод зориулсан зам цэцэрлэг хүрээлэн хүртэл үргэлжилнэ

0
dqpgmk_Screen_Shot_2025-06-16_at_16_12.36_x974

Энэ онд Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн
чөлөө зэрэг гол гудамж, замын 15 байршилд 59.6 км буюу 186.8 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хатангаар тохижуулна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчлэх ажпын
явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Эс Эм Жи Ти” ХХК-ийн Инженер П.Алтанхуяг “Чингисийн
өргөн чөлөөний гуравдугаар багц буюу Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар хүртэлх 2.5
километр явган хүний замыг манай компани шинэчилж байгаа юм. Одоогийн байдлаар станцын
уулзвараас Алтарганын уулзвар хүртэлх авто замын доод талын хүчилтыг гүйцэтгэсэн. Харин
явган хүний замыг тавих ажил 300 м.кв буюу таван хувийн явцтай байна” хэмээн мэдээллээ.

НХОГ-ын Ногоон байгууламжийн хяналтын инженер Г.Энхжин “Явган хүний замыг
шинэчлэхэд иргэдийн ая тухтай байдлыг хангаж, түргэн шуурхай гүйцэтгэхэд анхаарч, хяналт
тавьж байна” гэв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга 5.Одбаяр “Чингисийн өргөн чөлөөний авто
замын зорчих хэсгийн хоёр талд 80 сантиметрийн өргөнтэй мопед болон скүүтэртэй зорчигчдод
зориулсан зам тавьсан байгаа. Станцын уулзвараас Цэцэрлэгт хүрээлэн хүртэл дугуйн зам
тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл Чингисийн өргөн чөлөөнд мопед, скүүтер,мотоциклтой зорчигчдод зориулсан зам Цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилнэ.

Тус өргөн чөлөөнд Алтарганын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж дууссан. Авто замын
суурь хучилтын шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд явагдаж байгаа, үүний дараа
авто замын өнгө хучилтыг тавина. Үргэлжлүүлэн Станцын уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэлх
авто замыг шинэчилнэ.

Нийслэл хурээ гудамжны зам дагуух явган хүний зам болон дугуйн замыг шинэчилж байна.
Имартын уулзвар хүртэлх замын урд талын явган хүний зам болон дугуйн зам тавих ажил
дууссан.

Явган хүний замын хавтанг шинэчлэхдээ иргэдэд зориулсан түр зам гаргаж өгөх шаардлагатай
байгааг гүйцэтгэгч компаниуд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Гүйцэтгэгч компаниудын тавьж байгаа явган хүний замын стандарт, шороо тоос босгохгүй
чийгшлийг сайн өгч байгаа эсэх болон цэвэрлэгээнд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар,
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженерүүд хяналт тавьж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *