Таван толгой Гашуун сухайт авто замын 213–218 дахь км-ийн хоорондох авто замын хэсэгт эвдрэлийг засварлах ажлыг эхлүүлжээ

0
508552512_1218524230061184_1291395052655793239_n

Таван толгой Гашуун сухайт авто замын 213–218 дахь км-ийн хоорондох авто замын хэсэгт эвдрэлийг засварлах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү засварын ажлыг “Мэнд Суурь” ХХК гүйцэтгэж, гүйцэтгэлийн явцад зөвлөх үйлчилгээний үүргийг “Брос Проперти” ХХК хариуцан ажиллаж байна.

Засварын ажлын хүрээнд зорчих хэсгийн тэгшилгээ, хучилт, бүтцийн сайжруулалт зэрэг ажлууд хийгдэж байгаа бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор түр зохион байгуулалт хийсэн байгаа тул жолооч нарыг тухайн чиглэлд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, түр хугацааны хөдөлгөөний хязгаарлалтыг мөрдөхийг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *