Б.Ганхайч 18 жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж, дэлхийн медальтан боллоо

0
63_bronze_MGL-BRA-10-17500967-1750096716-810x500

Жүдо бөхийн 2025 оны  ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн -63 кг-д өрсөлдсөн Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Харүка Кажүд ялагдсан ч дагах барилдаанд Унгарын Савина Гершакийг ялж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилын алдарт Рафаэла Силваг үндсэн цагийн төгсгөлд вазари үнэлгээгээр ялжээ.

Ийнхүү Монгол Улсын шигшээ багийн тамирчид энэ удаагийн дэлхийн аваргаас хоёр хүрэл медаль хүртээд байна. Ирэх өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй дээд жингийн болон холимог багийн барилдааанууд болно.

Б.Ганхайч медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж 18 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ гэж Монголын үндэсний олимпийн хорооны мэдэгджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *