Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эх сурвалж: 24tsag.mn
Бид та бүхэнд өнөө жилийн улсын баяр наадамд цол хүртэж, цолоо ахиулсан шилдэг хүчтэнүүдийг цувралаар онцолж байна. Энэ удаад бид Улсын начин цол хүртсэн Н.Амгаланбаатарыг онцолж байна.
БАРИМТ 1
2003 оны зургадугаар сарын 30-нд төрсөн.
БАРИМТ 2
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул.
БАРИМТ 3
“Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх.
БАРИМТ 4
186 см өндөр, 140 кг жинтэй.
БАРИМТ 5
2021 онд Сумын заан цол хүртсэн.
БАРИМТ 6
2023 онд Дундговь аймгийн баяр наадамд түрүүлж, Аймгийн арслан болсон. 2024 онд дахин түрүүлж, цолоо баталжээ.
БАРИМТ 7
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурван удаа шөвгөрсөн.
БАРИМТ 8
МҮОНРТ-ийн “Өв Түгээ” төсөл – Сумын заануудын халз барилдаанд 10 барилдаж есөд нь давсан.
БАРИМТ 9
Бүх цэргийн баяр наадамд 2022 онд хоёр, 2024 онд дөрөв давсан.
БАРИМТ 10
Аймаг, цэргийн цолтны барилдаанд өмнө нь нэг удаа тав давж шөвгөрсөн.
БАРИМТ 11
Тэрбээр Бөхийн өргөөнд болсон Улс, аймгийн цолтны барилдаанд хоёр удаа үзүүр булаажээ. Эхнийх нь 2024 оны зургадугаар сард болсон Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ой, үндэсний их баяр наадмын сорилго барилдаан. Удаах нь 2025 оны дөрөвдүгээр сард болсон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан юм.
БАРИМТ 12
Харин улс, аймагт нэг удаа түрүүлсэн нь энэ оны зургадугаар сард болсон Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан юм. Уг барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяраар долоо даван түрүүлжээ.
БАРИМТ 13
Тэрбээр Бөхийн өргөөнд болсон аймаг цэргийн цолтны барилдаанд хоёр удаа түрүүлсэн. Эхнийх нь энэ оны Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан юм. Уг барилдаанд тэр Өвөрхангай аймгийн арслан М.Гантулгаар найм даван түрүүлжээ. Хоёр дахь нь өнгөрөгч ням гарагт болсон “Эрдэнэт Хүлэг” морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зориулсан барилдаан байв. Уг барилдаанд тэр Дорнод аймгийн хурц арслан Г.Төрмөнхөөр найм давлаа.
БАРИМТ 14
Түүний ээжийнх нь төрсөн ах нь алдарт бөх тайлбарлагч, Сумын заан Ц.Батнасан юм.
БАРИМТ 15
Түүний төрсөн нутаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Улсын заан З.Чимэд, Улсын харцага Э.Даш, Улсын өсөх идэр начин Б.Чинзориг, Улсын начин А.Алтанхуяг, Ш.Доржтовуу нарын улсын цолтнууд мэндэлсэн байдаг.
БАРИМТ 16
Тэрбээр Бүх цэргийн баяр наадамд 2023, 2026 онуудад зургаа давжээ.
БАРИМТ 17
Түүний багш МУГД, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй билээ.
БАРИМТ 18
Түүний аав Нямсүрэн нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул.
БАРИМТ 19
Тэрбээр Улсын баяр наадамд гурав дахь жилдээ зодоглоод Улсын начин цолонд хүрлээ.
БАРИМТ 20
2024, 2025 оны Улсын баяр наадмуудад гурав давж, дөрвийн даваанд унаж байв. 2024 онд Улсын заан М.Лхагвагэрэлд унасан бол, 2025 онд Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарт унаж байв.
БАРИМТ 21
Тэрбээр өнөө жил Улсын начин болохдоо нэгийн даваанд Сумын заан Ж.Мягмардэмбэрэлийг, хоёрын даваанд Аймгийн начин Ш.Нямсайханыг, гурвын даваанд Аймгийн арслан Ч.Мөнхбатыг, дөрвийн даваанд Аймгийн хурц арслан А.Эрдэнэбаярыг, тавын даваанд Аймгийн арслан Б.Баянсүхийг давжээ. Улмаар шинээр Улсын заан цолны болзол хангасан Аймгийн начин Б.Сундуйжавд өвдөг шороодсон юм.
БАРИМТ 22
Тэр бол Дундговь аймгаас төрөн гарсан 14 дэх Улсын цолтон.
БАРИМТ 23
Мөн тус аймгийн 10 дахь Улсын начин цолтон болж байна.
БАРИМТ 24
Түүний төрсөн нутаг Эрдэнэдалай сумаас зургаан улсын цолтон төржээ. Тэр сумаасаа мэндэлсэн дөрөв дэх Улсын начин юм байна. Түүнээс өмнө Улсын заан Ч.Мижид, Улсын үнэн зоригт харцага Э.Даш, Улсын өсөх идэр начин Б.Чинзориг, Улсын начин Ш.Товуудорж, А.Алтанхуяг нар улсын цол хүртэж байлаа.