О.Тэмүүлэнгийн талаарх гомдлыг шалгах хугацааг 30 хоногоор сунгажээ

0
АТГ

Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлогыг шалгаж тогтоох ёстойг иргэд шаардан, хүлээж буй. Энэ дагуу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн нь өнгөрсөн тавдугаар сард /2025.05.21/ АТГ-т тайлбар мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл цацагдаж байв. Гэвч холбогдох албаныхан хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар түүнээс мэдүүлэг авсан эсэх мэдээлэл байхгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр О.Тэмүүлэнтэй холбоотой гомдол мэдээллийг шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд гомдлын хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, мөн худ нарынх нь хөрөнгө орлогод шалгалт хийж, тансаглахынх  нь эх үүсвэрийг шалгуулах шаардлагыг иргэн Ц.Лут-Очир нар тавдугаар сарын 13-нд Авлигатай тэмцэх газарт гаргасан. Энэхүү гомдол мэдээлэлтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгээс тайлбар авах, холбогдох бусад баримт материалыг гаргуулан авах ажиллагаа эхэлсэн байдаг. Ингэхдээ мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогод нь хяналт шалгалт хийж эхэлсэн. Шалгалт үргэлжилж байгаа тул нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг албаныхан мэдээлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *