Х. Нямбаатар: Би нүүрс авах асуудал дээр Үндэсний хороон шийдвэрийг л дагаж байгаа

0
нямбаатар

Нийслэлээс 226 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс авах тендер зарласан нь
нийгэмд марган дагуулаад байна. Бид энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр, “Би Ж.Золжаргал гишүүнийг эрдэмтэн гэж үзэхгүй байна. Эрдэмтдийн зөвлөл, Үндэсний
хороо нь шийдвэр гаргасан шүү дээ.

Өндөр илчлэгтэй угааж, чанаагүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэдэг дүгнэлтийг
эрдэмтэд гаргасан. Ж.Золжаргал гишүүн сөрөг хүчнээ л хийж байгаа. Аль болох эсэргүүцэх л ажил хийнэ шүү дээ.

Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хороо шийдвэрээ гаргасан, би
үндэсний хороон шийдвэрийг биелүүлж байгаа.
Үндэсний хороо хагас кокс нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө
үзүүлнэ гэсэн шийдвэр гаргасан юм” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *