Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар +30 градусыг давж хална

0
1399022209405257320367294

Зургаадугаар сарын 21-нд ихэнх нутгаар +30 градусыг давж, 22-23-нд нутгийн зүүн хагаст нэмж
халахыг Цаг уур , орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд их халалтаас үүсэх, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Тухайлбал Улаанбаатар хотод 21-ны өдөр +30 градус, 22-нд +32 градусын дулаан хур тунадасгүй байна.

Нутгийн зүүн хагаст энэ сарын 21-22-нд:

• Хэнтийд +30…+32 градус
• Сүхбаатарт +29…+32 градус
• Дорнодод +31… +33 градус хүрч халахаар байна.

Наршилтаас урьдчилан сэргийлэх нь:
• Хүүхдүүдээ 8-10 цагийн хооронд гадаа тоглуулах
• Ус шингэнийг ойр ойрхон багаар уух
• Ханцуйтай даавуун хувцас, малгай өмсөх
• Бүлээн усанд орох
• Толгойг норгох
• Нарны хаалт хэрэглэх
• Нарны шил зүүх
• Машинд удаан байхгүй байх

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *