“The MongolZ” багийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт энэ долоо хоногийн Бямба гарагийн өглөө эхэлнэ

0
ug4637_-_nNsv0hDZuX9ylkClvsFR_x974


Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)
буюу “BLAST.tv Austin Major 2025” АНУ-ын Аустин хотноо Playoffs шатны тоглолтуудаар
үргэлжлэх гэж байна.

Тус тэмцээний Playoffs шатанд ОХУ-ын Team Spirit, Данийн MOUZ, Францын Team Vitality,
Украины Natus Vincere, Европын FaZe Clan, Манай улсын The MongolZ, Бразилын paiN Gaming
болон FURIA гэсэн найман баг шалгарсан билээ.

Шөвгийн найман багийн өрсөлдөөн маргааш шөнө 03:00 цагт ОХУ-ын Team Spirit болон
Данийн MOUZ багийн тоглолтоор эхэлнэ. Харин манай улсын The MongolZ баг Европын “FaZe
Clan”-тай учраа таарсан бөгөөд энэ долоо хоногийн Бямба гарагийн өглөө 06:30 цагт тоглохоор
болж байна.
Хэрэв тус тоглолтод хожвол шөвгийн дөрөвт Бразилын paiN Gaming болон FURIA багийн аль
хожсонтой нь тоглоно. Манай улсын багийн хувьд энэ тэмцээний гуравдугаар шатны дөрөв дэх
тоглолтдоо Европын “FaZe Clan”-тай учраа таарч, 0:2 онооны харьцаатай ялагдсан. Тэгвал энэ
тэмцээний Playoffs шатанд дахин учраа таарч буйгаараа онцлог.


Хоёр баг өмнө нь “IEM Melbourne 2025” тэмцээний хэсгийн шатанд таарч тоглоход The MongolZ
баг 2:0 онооны харьцаатай ялалт байгуулж байлаа.


Шөвгийн найман багийн тоглолтууд Аустин хотын 15 мянган хүний суудалтай Moody
Center-д гурван ддрийн турш зохион байгуулагдана. “BLAST.tv Austin Major 2025”
тэмцээний аваргын төлөөх тоглолт энэ сарын 23-ны шөнийн 03:30 цагт эхлэх хуваарь
гарчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *