Б.Энхбаяр: Б.Найдалаа, Н.Алтанхуяг нарын хэргийг шүүх буцаагаад л байгаа

0
энхбаяр99


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

– Энэ хуулийн төсөлд Х.Тэмүүжин бидний 20 гаруй жил тэмцээд арай гэж ард нь гарсан Дээд шатны шүүхээс доод шатны шүүх рүү чиглэл өгдөг, буцаадаг, хугацаагүйгээр хүмүүсийг хэлмэгдүүлдэг “хонгил”-ыг нураах хэмжээнд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хязгаарласан байна. Тус хуулийн заалтыг гурван удаа хүчингүй болгож, хонгилынх нь гурван удаа сэргээж байсан. Сүүлд нам үл харгалзан Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Д.Ганбат зэрэг гурван нам намын төлөөлөл орж, МАН болон АН-ын дэвшилтэт гишүүд санал нэгдэж, 2023 онд шүүхээс хэрэг буцаадаг явдлыг хязгаарласан. Гэхдээ зарим тохиолдол дээр хэргүүдийг шүүх буцаагаад л байгаа. Тэр үйлчлүүлэгчид нь энэ танхимд Б.Найдалаа, Н.Алтанхуяг нараас эхлээд байна. Ганц зарчим бол гэм буруутай бол нотол, ялаа өг. Гэм буруугүй бол цагаатга, хүчингүй болго. Шүүх прокурорын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг байгууллага биш. Өөрөө мөрдөн шалгаж, нотлох баримт цуглуулдаг газар биш гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *