MEGA MGC COFFEE – Улаанбаатар хотод 5 дахь салбараа нээлээ

0
paa4gs_KakaoTalk_20250619_125238123_11_x974

БНСУ-ын шилдэг франчайз кофе шоп болох “MEGA MGC COFFEE” бренд нь Улаанбаатар хотод ээлжит шинэ салбараа амжилттай нээлээ. Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Элизабет хотхонд 5 дахь салбараа нээж, Монгол хэрэглэгчдэд илүү ойртон, Солонгосын кофены шинэлэг соёлыг хүргэх дараагийн алхмаа хийлээ.

Тус брэндийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлж буй Ази Брю Хаус компанийн хамт олон Солонгос улсын залуусын дунд “Тренд” болоод буй кофены өвөрмөц хэв маяг, амт, үйлчилгээний стандарт, соёлыг Монгол улсын зах зээлд нутагшуулан, таниулах зорилготойгоор ажиллаж байна.

“MEGA MGC COFFEE” нь “Аз жаргалтай хэрэглэгч, аз жаргалтай ажилтан, аз жаргалыг мэдрүүлэх амт, аз жаргалтай орчин” гэх үнэт зүйлсийг баримтлан, хэрэглэгч төвтэй үйлчилгээний шинэ туршлагыг түгээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, найрсаг харилцаа, БНСУ-ын чанарын стандартыг Монголд нэвтрүүлж буйгаараа онцлогтой юм. Энэхүү зорилгын хүрээнд бид 5 дахь салбараа нээж, дараагийн 6 дахь салбарын бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон байна. Энэхүү шинэ салбарыг Улаанбаатар Их Дэлгүүрийн дэргэд байрлах Центури Плаза-д нээхээр төлөвлөж байгаа бөгөөд <“MEGA TASTE, MEGA SMILE” уриатай амтат кофены соёлыг түгээж буйдаа манай баг баяртай байгаа ба тун удахгүй эрхэм хэрэглэгч та бүхэнтэйгээ уулзахад бэлэн байна> гэж ТУЗ-ийн дарга Г.Баяржаргал нээлтийн үеэр зарласан байна.

Шинэ салбарын нээлтийн өдрүүдэд олон төрлийн сонирхолтой урамшуулал, онцгой хямдрал зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, анхны хэрэглэгчдэдээ зориулсан гэнэтийн бэлгүүд ч бэлдээд байгаа юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *