“Алга болсон гэх хэргийн материал 20 жилийн дараа цагдаагийн байгууллагын архиваас олдохдоо хэргийн дугаар, холбогдогчийн нэр, хохирогчийн нас барсан огноог өөрчилсөн”

0
oc6qf8_2L3A8483_x974

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэн Б.Оюунцэцэгийг прокурорын байгууллагад ажиллаж байх үед нь буруутгагдаж ажлаас халагдсан хэргийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ талаар Б.Оюунцэцэг “Би Монгол Улсын Прокурорын байгууллагад ажиллаж байгаад 2001 онд ажлаасаа халагдсан. Тухайн үед улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Алтанхуяг хоёр үндэслэлээр халах шийдвэрээ гаргасан байдаг.

Үүнд

Эрүүгийн хэрэг алга болгож, үрэгдүүлсэн,

Хэргийн холбогдогчоос авлига авсан гэдэг шалтгаанаар шийдвэрээ гаргасан байдаг.

Албан ёсоор шалгаж тогтоохгүйгээр шууд тушаал гаргаж намайг ажлаас халсан. Хууль бусаар ажлаас халагдсан тул 2003 онд анх энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж, нотлох баримт цуглуулсан.

Мөн хэргийн холбогдогчоос мөнгө авсан гэдэг асуудал нь тогтоогдоогүй. Намайг анх халахдаа гаргасан шийдвэрийнх нь тайлбараар бол эсэргүүцэл бичиж ялыг чинь хүндрүүлнэ гэж сүрдүүлээд ₮100,000 авсан гэдэг. Энэ нь миний бичсэн эсэргүүцэл, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүхээс баталсан.

Дараагийн асуудал нь хүн нас барсан эрүүгийн хэрэг алга болгосон гэдэг асуудлаар сүүлийн 25 жил явж байна. Ингээд алга болсон гэх хэрэг цагдаагийн архиваас 2020 онд олдсон юм. Ингэхдээ хэргийн холбогдогч, дугаар нь өөрчлөгдсөн байдаг.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хуурамчаар бичиг баримт үйлдсэнийг нь тогтоосон. Энэ хэрэгт хохирогч Тая овогтой Дамдинсүрэнгийн эхнэр нь анх 2001 онд цагдаагийн байгууллага үндэслэлгүйгээр миний нөхрийн амь насаа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тул прокурор шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу анх над дээр ирж байсан юм.

Энэ хэрэг анх над дээр ирэхдээ бүртгэлгүй байсан. Хэргийн хохирогчийн нас барсан огноог өөрчилсөн байдаг.

Шүүхтэй хуйвалдаж намайг буруутгасан хэргийн талаар улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан ч Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ) нь цаашаа оруулж, танилцуулдаггүй. Тиймээс энэ хэвлэлийн бага хурлыг улсын ерөнхийлөгчид хандаж хийж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *