Голд живж байсан хоёр хүүхдийн нэгийг иргэд аварч, нөгөөгийнх нь цогцсыг аврагчид уснаас гаргажээ

0
24tegh_512149663_1027234566273054_7468620537450700743_n_x974

Өнөөдөр /2025.06.23/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт онцгой байдлын албанд бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны хоёр хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан байжээ.

Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *