СУДАЛГАА: МАН-ын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унаж, сүүлийн 10 жилд анх удаа АН-ын доор бичигдлээ

0
372652b9c198ffb8b204bc67fcaf0770

МЕС судалгааны байгууллага сар бүр иргэдийн судалгаанд үндэслэн гаргадаг Монголын улс төрийн намуудын үйл ажиллагааны рейтингээ танилцууллаа. Судалгаагаар гарсан намуудын чансааг АН тэргүүлж, МАН сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хоёрдугаар байрт оров.

Зургадугаар сарын рейтингэд дараах өөрчлөлт орсон байна.

МАН-ын 1.8 хувиар багасаж 3.9 хувь,
АН-ын 0.7 хувиар буурч 4.1 хувь,
ХҮН намын 1.8 хувиар буурч 3 хувь,
Үндэсний эвсэл 2 хувиар буурч 3.2 хувь,
ИЗНН 1.3 хувиар буурч 2,6 хувь болжээ.
Эндээс дараах сонирхолтой дүр зураг харагдана.

АН, МАН хоёул де факто даргагүй. АН-ын дарга Л.Гантөмөр Хамтарсан Засгийн газар огцроход чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Л.Оюун-Эрдэнэ ирэх намар даргын суудлаа Г.Занданшатарт шилжүүлнэ.

ЕНБД нарын тухайд, Н.Ганибал, Я.Содбаатар хоёулаа харьцангуй сул хүмүүс. Ялангуяа Я.Содбаатар нэг бус ажлаас өөрийн хүсэлтээр огцорч байсан боловч Ерөнхийлөгчийн хүн гэдгээр өндөр албан тушаалаас зүүгдэж яваа нэгэн. Сүүлд Хамтарсан Засгийн газрыг огцруулах, улмаар илүү чадамжгүй байж мэдэх шинэ Засгийн газар байгуулах үйл явцад намын ЕНБД-ын хувиар гол үүрэгтэй оролцсон нь түүний нэр хүнийг өсгөөгүй, тэр бүү хэл намын нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн гэдэг нь “Ерөнхий сайд болно” гэж мэдээлэлд олон нийтийн үзүүлсэн хариу үйлдлээс харагдсан. 

Ер нь МЕС-ийн сүүлийн судалгааны дүнд Засгийн газар огцорч, шинээр байгуулагдах үйл явц хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг нь намуудын үзүүлэлтээс шууд харагдана.

Тухайлбал, АН-ын чансаа өгсөхөд Хамтарсан Засгийн газраас гарсан нь нөлөөлжээ. Магад, цэвэр сөрөг хүчний байр сууринд очсон нь зөв гэж дүгнэснийх болов уу. Харин МАН-ын нэр хүнд унахад Хамтарсан Засгийн газрыг огцруулсан болон оронд байгуулагдсан шинэ Засгийн газар нөлөөлсөн байна.

Шинэ Засгийн газрын брэлдэхүүнд орсон ИЗНН, ХҮН намын нэр хүнд унаж, гарсан АН, орж ажиллахаас татгалзсан Үндэсний эвслийн нэр хүнд унасан тул ингэж дүгнэв.

Нэг Засгийн газраа унагаж, нөгөөг нь эмхлэн байгуулсан  гэх үр дүнгээс гадна, энэхүү үр дүнг гаргасан үйл явц нь МАН-ын нэр хүндийг унагах бас нэг шалтгаан болсныг үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж: Zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *