Д.Батлут: Би цэргийн алба хааж, цэргийн армитай холбоотой ажиллаж ирсэн

Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Батлутаас тодруулж байна.
Тэрбээр, “Ерөнхий сайдын захирамжаар Батлан хамгаалахын сайдаар томилогдож ажиллаад удаагүй байна. Мэдээж энэ салбарын асуудал бол Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, мөн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, хүн ардын амар тайван амьдралыг бий болгох дээр онцгой анхаарч ажиллах салбар.
Би ЕБС төгссөнийхөө дараа цэргийн албанд мордож, алба хааж байсан. Ийм байдлаар би цэргийн армитай холбоотой ажилласан хүн байгаа юм.