Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу мэндчилгээ дэвшүүллээ

0
ab44da86-b356-4d34-b05d-942d513ee2ef_viber_image_2025-06-23_18-35-22-551

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монгол улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу захидал ирүүлэв. 

Захидалд: 

“Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг хатагтай Батмөнхийн Батцэцэг Танаа Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсон Танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлье. 

Төрийн зүтгэлтэн, туршлагатай дипломатчийн хувьд улсынхаа гадаад бодлогыг шинэ түвшинд гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Цаашид ард түмнийхээ сайн сайхны төлөө хоёр улсын найрамдал, харилцан хүндэтгэлд суурилсан хамтын ажиллагааг Тантай хамтран гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. 

Танд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэж, Монголын ард иргэдэд хөгжил цэцэглэлт сайн сайхныг ерөөе. 

Гүнээ хүндэтгэсэн, 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *