АН-ын бүлэг чуулганаас нэг хоногийн завсарлага авлаа

0
11-3

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэхээр товлосон.

Гишүүд ирцээ бүрдүүлж, хуралдаж эхэлсэн ч АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон талаар бүлгийн дэд дарга А.Ариунзаяагаас ирүүлсэн бичгийг уншиж танилцуулснаар чуулганыг завсарлууллаа. Чуулганы хуралдаан маргааш 14.00 цагаас үргэлжилнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *