Хэмнэлтэд захируулж “зурсан” гэх Засгийн газрын шинэ бүтцийн тоон тойм

0
зг шинэ


Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн орлого тасарсантай холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Хуулийн төслийг хэдий УИХ-аар хэлэлцээгүй ч өнөөдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн үеэр Шадар сайд С.Бямбацогт бүтэц бүрэлдэхүүний талаар багагүй мэдээлэл өгснийг хүргэж байна.

Хуульд:

-Дарга нь сайдын рангтай Боомтын Үндэсний хороо, 20 минутын хот төслийн Үндэсний хороо, Хяналт үнэлгээний үндэсний хороог яамдын мэдэлд шилжүүлнэ.

-16 яамны орон тоог 6%, цалингийн санг 9% бууруулна

-Яамдын бүтцийн нэгжийг 31 хувиар цөөлнө

-Яамдын дарга нарын тоог 31 хувиар багасгана.

-Яамдын 138 газрыг 109, 132 хэлтсийг 77 болгоно.

-Яамдын газар хэлтсийн 270 даргыг 186 болгоно

-59 үндэсний хороонй 28-ыг нь татан буулгана гэсэн маш тодорхой шийдлүүд тусгагджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *