Сэлэнгэ аймгийн Алтанбулагт гарсан түймрийг бүрэн унтраалаа

0
-26062025-1750931007-1395582923-510251439_1165794598909098_8623028337883710187_n

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.26/  03:38 цагт цурманд оруулж, мөн өдрийн 15:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

Эр сурвалж: ОБЕГ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *