ЦЕГ: 13 настай охиныг хөнөөж модон дунд нуусан хэрэг гарчээ

0

Цагдаагийн байгууллагаас таван жилийн өмнө болсон хүн амины хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах дөрөвдүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгдэн байна. Ингээд тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй аж. Тиймээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоон, 5 жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *