Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилээр дараах сумууд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Увс аймаг /Аймгийн 100 жил, Түргэн, Сагил, Завхан, Тариалан, Малчин сум/,
Ховд аймаг /Чандман сумын 100 жил/,
Хөвсгөл аймаг /Төмөрбулаг сумын 100 жил/,
Сүхбаатар аймаг /Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сум/,
Архангай аймаг /Эрдэнэмандал, Хангай сум/,
Хэнтий аймаг /Цэнхэрмандал сум/,
Дорноговь аймаг /Улаанбадрах сум/,
Дорнод аймаг /Цагаан-Овоо, Баянбудан, Дашбалбар, Баянтүмэн, Хөлөнбуйр сум/,
Дундговь аймаг /Баянжаргалан сум/,
Баян-Өлгий аймаг /Алтанцөгц, Цагааннуур тосгон, Цэнгэл сум/,
Баянхонгор аймгийн Богд сумын 100 жилүүд энэ тохиож байна.