Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөд хийх гүйцэтгэлийн аудитын нээлт боллоо

0
acf1cea7aa6831b836d2b3e592fd0007

Аудитаар Иргэний нисэхийн тухай хууль, Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгаад гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж өгөх юм. Аудитад тус газрын 2023-2025 оны үйл ажиллагааг хамруулан авч үзнэ.uploaded picture

Мөн тус газрын харьяанд 2023-2024 онд байсан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХК-ийн үйл ажиллагааг авч үзэхээр төлөвлөсөн байна. Аудитаар эдгээр байгууллагын үйл ажиллагааг цогц байдлаар үнэлж, сайжруулах боломжийг бүрдүүлэх үүднээс аюулгүй байдал, санхүүгийн үр ашиг, үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн чадамж, эрсдэлийн удирдлагын үр дүн тэр дундаа санхүүгийн хариуцлага, нөөцийн оновчтой хуваарилалт, шийдвэр гаргалт, ил тод байдалд дүн шинжилгээ хийх юм. Улмаар аудитын тайланг УИХ, ЗГХЭГ, ЗТЯ, ИНЕГ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлнэ.

uploaded picture

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *