Ё.Азжаргал: “Шинэ хоршоо”-ны зээлээ төлөхгүй, хоцрогдолтой яваа малчин байхгүй

0
чуулган88

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Г.Очирбат “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнг тодруулсан.

Үүнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ё.Азжаргал хариулахдаа,

“300 мянган малчинд хүрсэн. Энэ бол 193 мянган малчин өрхөд хүрч ажилласан гэсэн үг. Яг нүүр тулж уулзан ойлгуулахгүй бол сурталчилгаа явуулаад өнгөрөх хангалтгүй, ийм сегментийн хүмүүс байдаг. Нийт 800 орчим тэрбумын зээл гарсан. Үүний 20 орчим тэрбумыг нь малчид эргэн төлсөн байгаа.

Хоцрогдолтой, эргэн төлөхгүй байгаа хүн байхгүй.

Татварын ерөнхий газраас авснаар, 8000 хоршоо тайлангаа явуулсан. 570 сая төгрөгийн татвар төлөх хүсэлт ирүүлсэн байсан. 1100 ажлын байр гарсан. Энэ бол таван жилийн хөтөлбөр, эхний жил нь өнгөрч байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *