“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалсан байна.
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 135 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулаад байгаа аж.