Нийслэлийн өдөр, даншиг наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөлөө

0
685fc6e258634c4a0f560451

2025 оны зургаадугаар сарын 28. "Даншиг наадам 2025”: Жороо морьдын уралдаан. ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АНАР/MPA

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаанд 86 шүдлэн бүртгүүлсэн. Ийнхүү 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хүрэн ширээтэй зуузай шүдлэн түрүүлсэн бол Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын хул, хөвчтэй сар шүдлэн аман хүзүүдлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын зээрд, таван нүд, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Багануур дүүргийн НАУ Ж.Мөнгөнбаярын хонгор халзан, чандмань, айргийн тавд Булган аймгийн Булан сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгалаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *